Р.Дагдан нар Засгийн газрын 43-р тогтоолыг ЗӨРЧИЖ 1000 ширхэг ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ хийлгэжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-17

Монгол Улсын Засгийн газраас Ковидын нөцхөл байдалтай холбогдуулан төрийн өмчийн бүх үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд төсвөө хэмнэхийг үүрэг болгосон. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийн удирдлагууд 2021 оны 02 дугаар сарын 17-нд гаргасан Засгийн газрын тогтоолыг илт зөрчиж “Тэргүүний ажилтны тэмдэг” хийлгэжээ. 2021 оны 06 дугаар сарын 16-нд “Гоёл Тред” ХХК-нд захиалан 1000 ширхэгийг зургаан саяар хийлгэжээ. Түүнчлэн “Өсөх ирээдүй зоос” ХХК-иас 5 сая 250 мянган төгрөгөөр 350 ширхэг шувуу үргээгч авчээ!!!

43-р тогтоолд “төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх”-ыг даалгасан

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.197.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.