Д.ЗОРИГТ дарга ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж “ВИДЕО ШТОРК, ПЛАКАТ”-нд 27 САЯ ТӨГРӨГ үржээ
Үйл явдал
/
2021-07-17

ЗАСГИЙН ГАЗАР 2021 оны 02-р сарын 17ны өдөр “ДУГААР 43” тоот тогтоол гаргаж нэн шаардлагагүй зүйлд төсвийн мөнгө үрэхгүй байхыг үүрэгдсэн.

Гэвч ЦАР ТАХЛЫН хүнд үед НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ, төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Э.АРИУНЗАЯА нар цар тахлын үед ВИДЕО, ШТОРК, ПЛАКАТ, ДЭЛГЭЦ зэрэгт 27 САЯ ТӨГРӨГ үржээ. Энэ үйлдэл нь “ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛ”-той зөрчилдөж байна.
БАРИМТ НЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ 2021 оны 05-р сарын 12-ны өдөр HD-ВИДЕО бэлтгэх нэрээр тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 6 САЯ төгрөг зарлагаджээ. Тус ажлыг АЙ СТРИЙМ МЕДИА ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ 2021 оны 05-р сарын 11-ны өдрийн баримт мэдээллээр ДЭЛГЭЦ, ПРОЕКТОР худалдаж авар нэрийдлээр  ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 9 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Энэхүү ажлыг НОМИН ТАВ ТРЕЙД ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ГУРАВ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ цар тахлын үед ШТОК нэрийдлээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 7 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

БАРИМТ ДӨРӨВ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ КОВИДЫН ҮЕД ПЛАКАТ ХЭВЛЭХ нэрээр  ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 5 САЯ ТӨГРӨГ үржээ. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.