“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн төлөөлөл төрийн дээд одон медалиар шагнууллаа
Үйл явдал
/
2021-07-21

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа “Эрдэнэс Алт Ресурс” компанийн төлөөллийг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа гардуулж өглөө.

Тодруулбал, “Эрдэнэс Алт Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайханыг “Алтан гадас” одонгоор, тус компанийн Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Л.Баасанбаярыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Ахлах геологич, нууц хамгаалах ажилтан А.Намхайдоржийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа. Төрийн дээд одон медалийг энгэртээ гялалзуулсан “Эрдэнэс Алт Ресурс” компанийн ажилтан, албан хаагчдын цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.