Үер усны аюулаас сэргийлэх ДАЛАНГИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Үйл явдал
/
2021-07-21
Хэт халалтаас үүдэлтэй хүчтэй аадар бороо орж уулнаас үер бууж, айл өрх барилга байгууламж усанд автан эд материалын хохирол амсаж байна.
 
Даланзадгад хот хүн амын төвлөрөл нэмэгдэж, тэлж хөгжихийн хэрээр үер уснаас хамгаалах зорилгоор 2015 онд баригдсан далангаас үргэлжлүүлэн шинээр нэмж далан байгуулах шаардлагатай байна.
 
Иймд эхний ээлжид замын болон барилгын компаниуд аймаг орон нутагтай хамтран нөөц бололцоондоо тулгуурлан шороон далан босгох ажлыг шуурхай эхлүүллээ.
Цаашид төсвийн тодотгол, ирэх оны төсөвт суулган бетонон суурьтай бат бөх далан босгох ажил хийгдэнэ.
 
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох хэлтэс, газрын дарга нар мэргэжилтнүүд, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зам, барилгын аж ахуйн нэгжүүдийн захирлууд газар дээр нь ажиллаж, техник машин механизмынхаа бэлэн байдлыг хангаж байна.
Аймгийн Онцгой Комисс
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.