С.Эрдэнэ: Женкод АН ямар өртөй юм бэ... Аймгийн улстөрийг бужигнуулдаг боллоо!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-22

Архангай аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, аймгийнхаа Засаг даргыг огцруулсан. Тодруулбал, хуралд 21 төлөөлөгч оролцож, 20 нь огцруулах саналыг дэмжсэн байдаг. 21 гишүүний 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгч байсан юм Тэгвэл уг асуудалд С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэн жиргэжээ. Тэрбээр "Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа.

Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайхаж байна? Сая урвасан 3-урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо. Арай чдээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидана вэ" гэжээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.122.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.