Залуучуудад НЭГ САЯ төгрөг олгох хөтөлбөр буюу А.Ариунзаяа сайдын 11,8 ТЭРБУМ ТӨГРӨГ тараах АЖИЛЛАГАА!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-22

Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжин ажлын байрыг хадгалах, амьжиргааг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр боломжит бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2021 онд нийт 20.5 тэрбум төгрөгийг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, жил бүр 5,000 залуучуудыг хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1000 залууг сар бүр сонгон шалгаруулж, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ гэж Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.  Манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэдийг дээрх сургалтад хамруулах аж...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.