Нийслэлийн хэмжээнд 511 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 798 тохиолдол орон нутагт бүртгэгджээ
Үйл явдал
/
2021-07-23

 Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1309 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 152.539 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 511 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 798 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 755 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 5937

-Хүндэвтэр 2846

-Хүнд 934

-Нэн хүнд 207 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12.281 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2997 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 144.245 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 9924 иргэн байна. Үүний 2723 нь жирэмсэн, 2414 хүүхэд байна. Нас барсан иргэдийн тухайд 41-60 насны нэг, 61-80 насны гурав,80-аас дээш насны нэг хүн нас баржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.93.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.