Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабанди гуайг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨК-аас Х.Бадамсүрэн гуайг ЧӨЛӨӨЛӨХӨӨР болжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-23

Монголын төрд зүтгэх цагтаа зүтгэсэн ч түүнийхээ хариуд байнга “Шагнал” авч байдаг хэдэн хүн бий. Нацагийн Багабанди гуай бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын дарга зэрэг өндөр дээд албан хангалттай зүтгэсэн хүн. Зүтгэсэн зүтгэл, төр удирдсан ухааныг нь үнэлэн төр хамгийн нэр хүндтэй, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан.  Даанч албан тушаалын төлөөх шунал нь дийлдэхгүй хүн юм. Хоохорын Бадамсүрэн гуай ч мөн ижил. УИХ-ын гишүүн, Засгийн газрын дэд сайд, одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨК-ийн Ерөнхий захиралаар ажилладаг. Монгол Улсын Гавьат эдийн засагч, манлай уяач гээд гээд түүний сонирхол, хобби, шуналд тохирсон албан тушаал, нэр хүнд болгоныг бүгдийг нь өгсөн ч тэр мөнгөтэй, боломжийн ажилдаа “зөгий шиг” шигдсэн хэвээр л байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хүндэт индрээс Оюутолгойн ТУЗ-өөс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх ёстой. Энэ хүн энэ албанд очоод юу ч хийгээгүй гэсэн үгийг шидэж байв. Гэвч тэр бүхнийг шийдэх эрх мэдэл, албан тушаалд очсоноос хойш юу ч хийсэнгүй. Харин ойрноос Н.Багабандийг “Оюутолгой ХК-ийн ТУЗ”-өөс, Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр” ТӨК-ийн ерөнхий захирлаас тус тус чөлөөлж, гавяьаны амралтад нь суулгахаар болсон тухай бор шувуу нисэж эхэллээ.  Үнэхээр үнэн бол сайн байна. Тэднийг чөлөөлж, өөр салхи оруулж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ТОМ ДЭВШИЛ болно. Ёстой браво!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.