Иргэд эм авах мөнгөгүй цөхөрч байхад А.АРИУНЗАЯА сайд 11.8 тэрбум төгрөг нөөцөлчихөөд даналзаж яваа нь шударга ёс уу...!!!
Үйл явдал
/
2021-07-23

Засгийн газар МӨНГӨГҮЙ гээд энд тэндээс бадар гуйж, ВАКЦИН ГУЙЛГАЧИЛЖ явсаар арай гэж жаахан юм олж иргэддээ тарьсан чинь ҮР ДҮН нооль заав. Гэтэл сайдууд нь тусдаа 10, 10 тэрбум ТӨГРӨГ ХАЛААСАЛЧИХААД сууж байгаа. Эхний сайд нь өөрт оногдсон 10 тэрбумаа бараг ҮРЭЭД ДУУСГАЧИХСАН. Одоо Хөдөлмөр, нийгмгийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн ХАЛААСАНД байгаа 11,8 тэрбум хэзээ үрэгдэх нь чухам цаг хугацааны асуудал болоод байна. Зориулалт нь тодорхой. Төр өөрийн бэлтгэсэн АЖИЛГҮЙ, АРХИЧИН ЗАЛУУЧУУДЫНХАА толгойг илж, САЯ САЯ төгрөгөөр угжих гэсэн санаа. Боддоо... Их дээд сургууль төгссөн ДИПЛОМТОЙ ажилгүйчүүдийг нэг сарын вакумжуулсан сургалтад хамруулаад НЭГ САЯ төгрөгийн цалин олгоно гэв.

Боловсрол, Батлан хамгаалах, Соёл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамууд нэгдээд 2021-2024 оны хооронд “АЖИЛСАГ ЗАЛУУ” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа. Ямартай ч энэ онд 5000 залууг сургалтад хамруулна гэсэн тооцоо гарч, төлөвлөгөө нь гарч Засгийн газрын тогтоол, хөтөлбөр нь батлагдчихсан. Соёлын сайд Ч.Номин 10 тэрбумаар гараа угаагаад дууссан бол одоо А.Ариунзаяа сайд 11,8 тэрбумаар ТОГЛОХ нь. Үүнээс гадна Коронавирусийн цар тахлын үед иргэд эмний үнэнд сөхөрч байхад хатагтай А.Ариунзаяа 1,3 тэрбум төгрөг “ЗУСЛАН ТОХИЖУУЛАХ” нэрийдлээр ҮРЧИХСЭН. Гэтэл 2020 оны 11 сараас хойш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа Засгийн шйидвэрээр НАМ ЗОГССОН. Хүүхдүүд зусланд амрах нь бүүхэл, зургаан сарын нэгэнд ч олигтой баярлаж чадаагүй, ХОРИОНД байсан үе шүү дээ! Ингээд боддоо. Төсвийг хэнд зориулж, үнэгүй үрээд байна вэ... Бүхнийг Ковидын эсрэг уриатай ажиллаж байгаа үед 50 сая төгрөгөөр ТЕХНИК ХЭРЭГСЭЛ шинэчлэх тендер зарласан нь баримттайгаа зурайгаад гараад ирнэ. Яг ийм утгатай тендерийг 2020 онд ч бас зарлаж байсан. Гэтэл өнөөдөр Коронавирусийн улмаас Монгол улсын 3.3 сая иргэний 152 мянга нь өвдөж, 755 иргэн нас барсан байна. Нийгмийн хамгааллын сайдын нэг үүрэг бол иргэдийнхээ амь насыг хамгаалах, ажилтай орлоготой байлгахад анхаарах. Гэтэл А.Ариунзаяа сайд эсрэгээрээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үрэх, хэрэггүй үр ашиггүй зүйлд зарцуулахад анхаараад байгаа бололтой!!!

Засгийн газар ХАЛАМЖААС –ХӨДӨЛМӨРТ шилжих бодлого баримталж байгаа гэж гоё зүйл ярьж, уран цэцэн донгодох атлаа хэрэгжүүлэх байгаа төсөл нь “ЗАЛХУУ ЗАЛУУЧУУДАД” зүгээр мөнгө өгч, АРХИДАЛТ, ГЭМТ ХЭРГИЙГ шууд бус аргаар дэмжих байгаа явдал. Уг нь эмэгтэй хүн, эх хүний сэтгэлээр хандаж, эрүүл ухаанаар бодож үзвэл ӨӨРИЙНХӨӨ ХАЛААСАНД буюу сайдын нөөцөнд байгаа 11,8 тэрбум төгрөгөө КОВИДЫН ЭСРЭГ зарцуулчихвал зүгээр юмсан сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.