Голомт банк, Шангри-Ла төв хамтран хэрэгжүүлж буй Шангри-Ла төвийн 5 жилийн ойн баярт зориулсан “5 жил, 5 азтан” буцаан олголттой, урамшуулалт хөтөлбөрийн азтанууд 2021.07.22-ны өдөр тодорч 5 азтандаа 2,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтын дүнг буцаан олголоо.
Азтан тодруулах үйл ажиллагааны үеэр Голомт банк болон Шангри-Ла төв энэхүү урамшуулалт хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2021 оны 7-р сарын 31-нийг дуустал сунгаж байгаа тухайгаа зарлан, харилцагчдадаа гэнэтийн бэлэг барилаа. Харилцагч та энэ хугацаанд Голомт банкны бүх төрлийн кредит карт болон Премьер дебит картаар Шангри-Ла худалдааны төвд хийсэн худалдан авалт бүртээ 5%-ийн буцаан олголт үргэлжлүүлэн авах боломжтой. Мөн зөвхөн 7-р сарын 25-ны Ням гарагт тус худалдааны төвд хийсэн худалдан авалт бүрт 25%-ийн буцаан олголт олгох онцгой урамшууллыг зарлаад байна. Энэхүү 25%-ийн буцаан олголтын дээд дүн нь 250,000 төгрөгөөр хязгаарлагдах юм.
Та “5 жил, 5 азтан” урамшуулалт хөтөлбөрийг дуусахаас өмнө амжиж Шангри-Ла худалдааны төвөөр үйлчлүүлэн, урамшуулалдаа хамрагдаарай. Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшууллын хөтөлбөрүүдтэй хамт байсан үнэнч харилцагч нартаа баярлалаа.
-
10 цаг 26 мин
-
10 цаг 58 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин