​Т.Баярхүү: Баяр наадам тэмдэглэхгүй
Үйл явдал
/
2021-07-27
  • УОК-оос Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан болон морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан. Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар, зөвхөн задгай талбайд харин морины уралдааныг орон нутагт зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл ямар журмаар зохион байгуулах талаар мэдээллийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өглөө.

Тэрээр “Хамгийн түрүүнд баяр наадам тэмдэглэхгүй гэдгийг баттай хэлье. Биеийн тамир спортын улсын хорооноос тэмцээн уралдааныг гадна талбайд, үзэгчгүй зохион байгуулах саналыг бидэнд хүргүүлсэн. Үүнийг УОК хэлэлцээд зөвхөн гадна талбайд зохион байгуулагддаг спортын тэмцээнийг халдварын нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэн үзэгчгүй зохион байгуулах эсэхийг комиссын хурлаар хэлэлцэн шийдэх чиглэлийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлсэн.

Тэмцээн зохион байгуулахдаа тухайн спортын мэргэжлийн холбоо БТСУХ-нд болон харьяа Засаг дарга, онцгой комисст хүсэлт гаргана. Халдвар хамгааллын дүрэм мөрдүүлэх ерөнхий шаардлагыг БТСУХ батлан гаргана. Тухайн спортын төрөлд хамаарах нарийвчилсан тусгай шаардлагыг мэргэжлийн холбоо нь ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагаас санал аван, батална.

Тус журам нь наймдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.