Сахилга бат БА хариуцлага
Үйл явдал
/
2021-07-27

ХАРИУЦЛАГА хүнд ЭРХ ЧӨЛӨӨ олгодог. Эрх чөлөөтэй болсноор тухайн хүний өмнө янз бүрийн БОЛОМЖ гарч ирнэ.

Сахилга баттай болгох гэдэг нь өөрийн ҮЙЛДЭЛ болон түүний ҮР ДҮНГ тодорхой хэмжээгээр өөрийн хяналтад байлгах явдал юм.
Нөгөө талаар зөв зүйлийг хийх, гадны нөлөөнөөс өөрийгөө аврах арга юм. “Ямар ч хүний хийж чадах зүйл бол өөрөө өөрийгөө сахилга баттай болгох чадвар байдаг”. Тэгэхээр сахилга бат гэдэг нь гаднах байдалдаа биш СЭТГЭЛИЙН ТЭВЧЭЭРТ байдаг.

Өөрөөр хэлбэл сахилга баттай байх нь амжилт гаргахын алхам болдог. Иймд өөрийгөө ЯЛАГЧ мэтээр төсөөлж, ялагч байхын тулд өөрийгөө сахилга баттай байлгаж сурах хэрэгтэй. Харамсалтай нь өөрийгөө ялагчаар төсөөлөх хүмүүс илүү сайн болохын тулд шаардлагатай бүхнийг хийхээр чармайдаггүй. Өөрийгөө сахилга баттай болгодоггүйгээс эцэст нь ЯЛАГДАГЧ өөрсдөө болдог.

- Нэгэн аав: Би сахилга батыг чанд баримталдаг эцэг хүн, хүүхэд маань миний үгнээс гардаггүй. Учир нь би хүүгээ тийм байлгахыг хүсдэг. Битгий гэхэд больдог, хий гэхэд хийдэг.

- Хүү: Би ааваасаа эмээдэг, түүний хэлснээр хийхийг хичээдэг. Ааваасаа би үнэхээр айдаг. Aав сахилга батыг чанад баримтладаг.

Дээрхи аав хүү хоёрын ярианаас дүгнэхэд дүрэм, чанга хатуу ширүүн зан харилцаа байгаа газар сахилга бат байх нь ойлгомжтой.

Хүн бүр, айл болгон хүүхдээ сахилга батын ойлголттой байлгаж, тэр хүрээнд өсгөхийг хүсдэг ч сахилга баттай болгож хүмүүжүүлэхдээ заримдаа ЗӨВ, заримдаа БУРУУ харьцдаг. Ихэнх ХҮҮХДИЙН ааш зан зарим үед ОЙЛГОХОД хүндрэлтэй байдаг бөгөөд энэ байдал нь сургууль дээр ч гэртээ ч гардаг.

❌Эцэг эх захиргаадах хэлбэрээр харьцан шахалт, айдас, шүүмжлэл, зодох, хашгирах, доог тохуу зэрэг хандлагаар хүүхдийг сүрдүүлж хяналтдаа авч сахилга батыг сахиулах гэж оролддог. Ийм хандлага нь хүүхдийн ТӨРӨЛХ ЧАНАРТ БУЙ АВЬЯАС ЧАДВАР, САЙН ЧАНАРЫГ ИЛРЭХЭД СААД БОЛЖ БАЙДАГ.

❌Дарамт шахалттай сахилга бат нь яваандаа сахилга бат биш болдог. Харин хүүхдэдээ хайр, хүндэтгэлтэй ханддаг эцэг эх бусад эцэг эхийг бодвол сахилга батын асуудалтай тулгарах нь бага байдаг.

 

✅Сахилга бат бол зүгээр бий болдог зүйл биш. Энэ ойлголтыг бий болгохын тулд эцэг эх цаг хугацаа, эрч хүч, тэвчээр, хайр, хүсэл зүтгэл гаргах шаардлагатай. Томчууд ихэвчлэн эвгүй үг хэллэг хэрэглэдэг. Бусдад гар хүрдэг, орилдог, хашхирдаг, хөдөлгөөнтэй хүүхдийг сахилга батгүй буюу хүмүүжилгүй гэдэг.

✅Сахилга бат зөвхөн хүүхэд сурагчдад хамаатай биш. ТОМЧУУЛД Ч ХАМААРАЛТАЙ билээ. ХҮҮХДЭД САЙН САХИЛГА БАТЫН УХАМСАР БИЙ БОЛГОХ ХАМГИЙН САЙН АРГА БАРИЛ БОЛ ЭЦЭГ ЭХ ТОМЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДДАГ, САХИЛГА БАТЫН ОЙЛГОЦЫГ ЭЗЭМШСЭН БАЙХ явдал бөгөөд ийм зан харилцааны цогцлол нь гэр бүлийн зан харилцаанд тогтвортой байдлыг бий болгодог.

Эцэг эх болон сургуулийн нэн түрүүнд тавих үүрэг бол хүүхдийг хянах биш хүүхдэд ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ СУРАХ ЧАДВАРыг эзэмшүүлэх нь чухал юм. Эцэг эх, багш нар өөрсдөө хүүхдийн өмнө хяналтаа алдах мөртлөө тэднээс хяналтаа алдахгүй байхыг хүсэх нь зөрчилдөөн, тогтворгүй байдлыг үүсгэж хүссэндээ хүрэхэд нь хүндрэл учруулдаг.

Сахилга баттай болгох гол арга бол ТУУШТАЙ ХАНДЛАГА байдаг. Эцэг эх, багш нар өөрсдөө гэр орондоо харилцах хандлага сургуулийн болон бусад орчинд харилцаж хандахдаа өөр өөр дүр төрх үзүүлж болохгүй. Энэхүү ялгаатай хандлага, зан харилцаа хүүхдэд муугаар нөлөөлж буруу үлгэр дууриал болдог. Иймд томчууд тууштай зан чанартай үнэнч шудрага байх хэрэгтэй.

САХИЛГА БАТЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ГЭР, СУРГУУЛЬД АДИЛХАН БАЙХ ЁСТОЙ. Гэрийн сахилга бат сургуулийн сахилга батыг дарах, нэг нэгнийгээ муулах ёсгүй. Иймд гэр бүл сургууль хамтран ажиллах шаардлагатай. Сахилга батын ухамсрыг бий болгохдоо хүүхдэд хүндэтгэлтэй хандаж зөв харилцаатай байж, хайхрамжгүй харилцааг хяналтаар солих шийдвэртэй хүсэл тэмүүлэлтэй байлгах нь чухал байдаг. Сахилга батыг сахиулах гээд түрэмгийлэх эзэрхэх, доог тохуу хийх дорд үзэх байдлаар хандах ёсгүй.

Сахилга бат түрэмгий хүмүүсийг хязгаарлах, хориглох буруу зан харьцаанд өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэсэн байдаг. САХИЛГА БАТ бол ЗАН ХАРИЛЦААНЫ СИСТЕМ юм.

Өөрөөр хэлбэл сахилга бат нь хүссэн зорилгодоо хүрэхэд нь авах шаардлагатай УРЬДЧИЛСАН АРГА ХЭМЖЭЭ бөгөөд ДҮРМҮҮДИЙН ЦОГЦЛОЛ гэж ойлгож болно. Нөгөө талаас нийгэм байгууллага нь эмх цэгцтэй үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой дүрэм журамтай байх шаардлагатай. Сахилга бат нь энэхүү дүрмээр зохицуулагддаг..

Хүүхдэд сахилга батыг ойлгуулах гол зарчим бол “ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЗАН ХАРИЛЦААГ ЗАСАЖ, ӨӨРИЙГӨӨ УДИРДАН АВЧ ЯВЖ, ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ШИЙДВЭР ГАРГАХыг” хэлнэ.

САХИЛГА БАТ ХҮҮХДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭНЦВЭР бөгөөд хүүхэд шийдвэрийг өөрөө гаргах ёстой. Нийгмийн амьдралд өөрөөс нь гадна хүмүүсийн эрх байгааг ойлгуулаж хүндэтгэлтэй хандахыг сургах ёстой. Гэр бүлээрээ сахилга батыг ухаарвал хүүхдэд үлгэр дуурайл болно....

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.