Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар "Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. 2016 оны олимпоос хойш маш их хичээсэн. Аварга болно гэж ирсэн ч хүрэл медалиараа тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадсан гэж бодож байна. Анхны багш Ц.Шийрэвдээ, ханьдаа, төрүүлж, өсгөсөн ээждээ, миний бяцхан булцгар хүүдээ, та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа.
Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна. Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн" гэсэн юм.
-
9 цаг 51 мин
-
10 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин