Гүйж яваа адуу, ядарч яваа ЭР ХҮНД дэндүү хайртай Монголчуудыг баярлуулсан Сайед Моллай
Үйл явдал
/
2021-07-28
 
Монголын баг ээлжит медалиа авах нь Саид Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа. Одоо тэрбээр олимпийн наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасед тахим буулгаж олимпийн их наадмын Мөнгөн медаль хүртлээ. 
 
Монголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Саид Моллай Олимпийн мөнгөн медалиар хариуллаа. Биднийг баяр баясалд умбуулсан Саид Моллай танд Монголын ард түмэн талархаж явах болно. Монголын төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа, Моллай минь.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.