Нүүрс тээврийн жолооч, ажилчдыг цагаан хад суурьшлын бүсэд нэвтрүүлэх түр журмыг баталлаа
Үйл явдал
/
2021-07-30

Цагаан хад орчмын суурьшлын бүсийг ногоон бүс болгохын тулд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 07 дугаар сарын 23-ны өдрийн А/231 дугаар захирамжаар “Уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч ажилчдыг цагаан хад суурьшлын бүсэд нэвтрүүлэх” Түр журмыг баталлаа.

Энэхүү түр журамд зааснаар тээвэрлэгч байгуулага Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрэх хүсэлтээ www.smartgobi.com цахим хаягаар мэдүүлэх юм. Аж ахуйн нэгжүүд ажилчдын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх бөгөөд зайлшгүй өөрийн кемп, байртай байхаас гадна 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг хийх үүрэг хүлээж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.