Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозам удахгүй засагдахаар боллоо
Үйл явдал
/
2021-07-31
Ойрын өдрүүдэд аадар бороо орж, уулнаас хүчтэй үер буусны улмаас Даланзадгад-Баяндалай чиглэлийн хатуу хучилттай автозам эвдэрч сүйдсэн байна.
 
Өнөөдөр аймгийн ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Зам тээврийн хяналтын байцаагч, Даш зам ХХК-ийн инженер техникийн ажилтнууд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд эвдэрсэн замыг шуурхай засварлаж, зорчих хэсгээр тарсан хайрга чулууг цэвэрлэн, тус автозамаар зорчигчдын аюулгүй байдлыг хангахаар боллоо.
 
Энэ замыг стандартын шаардлагад нийцүүлэн чанартай барьсан бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдрэл гарсан байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.24.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.