БЕНЗИНЫ ҮНЭ -2050 болж Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-2050”  МӨРӨӨДӨЛ БИЕЛЭЛЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-31

Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Монгол төрөөс урт хугацааны баримт бичиг болох “Алсын хараа 2050” хэмээх мөрөөдлийн ном гаргасан. Түүний гаргасан номын дагуу өнөөдөр автобензиний үнэ нэмэгдэж 2050 боллоо. “Шунхлай” шатахуун түгээх станцад 2060 төгрөгийн үнэтэй байгаа бол “МТ”, “Сод Монгол” компаниуд 2050, "Петровис" компани 2100 төгрөгөөр тус тус худалдаж эхлэв. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.