Нийт ХАЛДВАР авагсдын тоо өдөрт 1000-аас буухгүй байна
Үйл явдал
/
2021-08-01

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 1286  /Улаанбаатарт 510, орон нутагт 776/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны зургаан хүн нас баржээ.

Ингэснээр Монгол Улсад халдвар авсан нийт хүний тоо 164155, нас баралт 815 боллоо. Хэвтэн эмчлүүлж буй 10047 хүн байгаагийн дотор 1754 хүүхэд, 411 жирэмсэн эх байна.

Өнгөрсөн хоногт 2041 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

Биеийн байдал:

  • Хөнгөн 6269
  • Хүндэвтэр 2679
  • Хүнд 929
  • Нэн хүнд 170 хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод халдварын 398 тохиолдол бүртгэгджээ. Харин хөдөө, орон нутагт 896 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Улаанбаатар хотод халдвар харьцангуй буурч байна. Харин Баян-Өлгий, Дархан-Уул, Увс аймагт халдвар нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдийн халдвар буурч эхэлсэн. Энэ бол цэвэр вакцинжуулалтын нөлөө. Нийт хүүхдийн дархлаажуулалт 60 орчим хувьтай явж байна. Ойролцоогоор 4000 орчим жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдсан ч халдвар авах тохиолдол нь буурч байна. Нас баралт буурч байна. Гэхдээ орон нутагт нас баралт бүртгэгдэж эхэллээ. Өдөрт нас барж байгаа иргэдийн 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна. Улаанбаатар хотын хувьд халдварын тохиолдлоо дагаад нас баралт буурах чиг хандлагатай байна. Гэрээр нас баралт бүргэгдээгүй. Нас барж байгаа шалтгааны 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Энэ бол харамсалтай зүйл юм" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.