Сүхбаатар дүүрэг ХАРИУЦЛАГЫН гэрээг 344 аж ахуйн нэгж байгуулжээ.
Үйл явдал
/
2021-08-06
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 17 дугаар хуралдаан боллоо.
 
Энэ удаагийн хурлаар коронавируст халдварын /Ковид-19/ нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дүүргийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар, хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
 
Дүүргийн хэмжээнд Ковид-19 халдварын өнөөгийн нөхцөл байдал, хүнийн нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, цаашид халдварын эрсдэл нэмэгдвэл бэлэн байдлаа хангаж ажиллах тооцоо судалгаа, төлөвлөлтийг танилцууллаа.
 
“Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээний хэрэгжилтэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад хэлтэс, албадаас мэргэжилтнүүд ажиллаж 739 байгууллагыг хамруулж, 12 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Хариуцлагын гэрээг 344 аж ахуйн нэгж байгуулжээ.
 
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг эрчимжүүлэх, удаашралтай байгаа шалтгаан нөхцлийг тодруулах , шинжилгээ болон дархлаажуулалтын цэг байрласан сургууль, цэцэрлэгүүдийг чөлөөлөх, тэнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа гишүүдэд үүрэг даалгавар өгч, чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.