Хэвтэн эмчлүүлж буй 9611 хүний 1576 нь хүүхэд, 324 нь жирэмсэн эмэгтэй байна
Үйл явдал
/
2021-08-06

  Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1178 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 361 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 817 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 836 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 6037

-Хүндэвтэр 2536

-Хүнд 848

-Нэн хүнд 190 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9174 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2047 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 9611 иргэн байна. Үүний 324 нь жирэмсэн, 1576 хүүхэд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.