Н.Учрал: Мэдээллийн бие даасан, аюулгүй байдлын төвтэй болсноор мэдээллийг хамгаалах боломж бүрдлээ
Үйл явдал
/
2021-08-06

УИХ-ын гишүүүн Н.Учрал: Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч яригдана. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг нэг байгууллагад хариуцуулсан байв. Мэдээллийн бие даасан, аюулгүй байдлын төвтэй болсноор мэдээллийг хамгаалах боломж бүрдэв.

Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай. Нийтийн мэдээллийн хуулийн төслийг мөн өргөн барина. УИХ-ын даргын захирамжаар эдгээр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өөр өөр байнгын хороодын гишүүдээс бүрдүүлсэн юм. Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Санхүүгийн буюу эдийн засгийн салбарт ч хамаатай. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр мөн би ажиллаж, намрын чуулганаар батлуулахаар зорьж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.