“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн Төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов
Үйл явдал
/
2021-08-06
Засгийн газрын хуралдаан 2021 оны наймдугаар сарын 04-нд болж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
 
Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав.
 
Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашигалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.51.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.