"Усжуулалтын II аян"-ы хүрээнд инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргаж байна
Үйл явдал
/
2021-08-06
Өмнөговь аймгийн 6546 малчин өрхийн 2,9 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундаалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
 
Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхагддаг нь малчдын өдөр тутмын амьдралд тохиолдох болсон хамгийн том бэрхшээл.
Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувь нь усжуулагдсан бөгөөд "Усжуулалтын II аян"-ы хүрээнд инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргах ажилд 5 аж ахуйн нэгж, инженерийн хийцтэй 30 худаг засварлах ажилд 2 аж ахуйн нэгж шалгарч, ажлын гэрээнүүд байгуулагдан, ажил эхлээд байна.
 
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн "Усжуулалтын II аян"-ы үр дүнд 91.5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 45.0 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 500 гаруй өрхийн 390.0 мян мал найдвартай усны эх үүсвэртэй болж, аймгийн бэлчээр усжуулалт 57 хувьд хүрэх юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.