Өмнийн говийн уяачид хурдтай сайхан наадаж байна
Үйл явдал
/
2021-08-08
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3-р баг “Баян” гэх газарт Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байна.
Сонгомол дунд насанд 74 хурдан хүлэг уралдсанаас Өмнөговь аймаг Булган сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Н.Хүрлээгийн хонгор түрүүлж, хээр нь аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн хээр гуравт хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
 
Айргийн дөрөвт Дорнод аймаг Цагаан-Овоо сумын Цэрэндаш Жаргалсайхан хүрэн, Айргийн тавд Дорнод аймаг Хэрлэн сумын Галсантавхайн Хүрэлбаатар хээр тус тус хурдалжээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.