Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.
Уг ажлын хэсэг нь Засгийн газрын 2020 оны “Хөвсгөл далайн бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээ”-ний тухай 193 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А-74 тоот тушаалын хүрээнд Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах цогц ажлыг хэрэгжүүлэх юм.
Засгийн газрын 193 дугаар тогтоолыг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, уг ажлыг эрсдэлгүй, шуурхай зохион байгуулан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж байжээ.
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахгүй бол шатахуун нь нууранд асгарч, Хөвсгөл нуурыг бохирдуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд энэ ажлыг Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэж, 1986 онд Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцноос эхлүүлэхээр болсон байна.
-
2 цаг 45 мин
-
3 цаг 17 мин
-
18 цаг 47 мин
-
21 цаг 59 мин
-
22 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин