Энэ хуулиуд бол монгол улсын ирээдүйн 100 жилийг тодорхойлох чухал хуулиуд байх болно
Үйл явдал
/
2021-08-10
Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ажлын хэсгийн гишүүд Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт ажиллаж, санал солилцон, өнөөгийн байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлуудаа ярилцлаа. Бидний батлах хууль бол төр хэрхэн өөрт байгаа мэдээллээ хоорондоо аюулгүйгээр солилцох вэ? хэрхэн хадгалах вэ? мөн хэрхэн ангилах вэ? гэдэг асуудлыг л голчлон зохицуулна. Үүнтэй хослуулан бид зайлшгүй хэрэгжүүлэх механизм, дагалдан хийгдэх олон ажилбаруудыг ярилцах ёстой.
 
Жишээ нь, Жолооны үнэмлэхгүй хүнийг цагдаа зогсоочихоод эрхтэй эрхгүйг нь системээс харж чадаад байгаа хэрнээ эрхтэй байсан ч үнэмлэх нэхээд, торгох арга хэмжээ авдаг. Яагаад гэхээр, журам нь ийм юмаа гэдэг. Тэгэхээр бид төрийн үзүүлж буй цахим үйлчилгээг нөгөө талд хүлээн зөвшөөрдөг байх талаар давхар ярилцаж явахгүй бол энэ ажил үр дүнгээ өгөхгүй. Бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа нэг цэг дээр төвлөрөх учиртай.
 
Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа. Ер нь дэлхий нийтийн хөгжил өөрөө цахим технологи руу чиглэж, түүнээс хамаарах хамаарал дэндүү их болж байна. Цахим технологийг бид зөвхөн бизнесийн хэрэглүүр гэж харах нь буруу. Энэ нь өөрөө хөгжлийн, эдийн засгийн маш том, чухал элемент болж хөгжиж байна. 21 дүгээр зуун бол Мэдээллийн эрин зуун гэж бид даруй 20 жилийн өмнөөс л ярьсан шүү дээ. Тэгэхээр ирэх 100 жилийн Монгол улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг солонгоруулах чухал салбарын, суурь хуулиудыг боловсруулж байна гэж ойлгож болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.