Нүүрс тээвэрлэгч компаниуд 14 сая төгрөгийн түргэвчилсэн оношлуур хандивлалаа
Үйл явдал
/
2021-08-10

Цагаан хад, Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болгох ажлын хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй, ковидын шинжилгээ өгөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, түргэвчилсэн оношлуурын нөөц хүрэлцэхгүй байгаа тул Аймгийн онцгой комиссоос нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд түргэвчилсэн тестийн хангалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Хүсэлтийн дагуу Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гишүүн "Говь транс", "Шанх транс", "Далангол", "Мэнд транс", "Бэйбэн транс", "Тавантолгой тээвэр нэгдэл", "Гэрэлт дөл" транс компаниуд хамтран Аймгийн Онцгой комисст 14 сая төгрөгийн коронавирусийн түргэвчилсэн оношлуур хандивлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.60.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.