Оюутнуудыг өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулалтай ургац хураалтанд дайчлана
Үйл явдал
/
2021-08-12

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тэгвэл Ургац хураалтын ажилтай холбоотой мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх Засгийн газрын тогтоол батлагдаж гарлаа. Энэ жил өмнө жилүүдээс их ургацыг хурааж авах төлөв ажиглагдаж байна. Тариаланчид маань намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орсон. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан, үүний 416,8 мянган га-д улаанбуудай, 19,1 мянган га-д төмс, 9,4 га-д хүнсний ногоо, 86,4 мянган га-д тосны ургамал, 4,7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан.

Одоогоор хамгийн чухал асуудал бол ургац хураалтыг бүрэн хийхэд ажиллах хүч чухал байна. Иймээс их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргалаа. Урамшуулал өдрийн 50 мянган төгрөг гэж ААН-үүд мэдэгдсэн. Мөн сонирхож буй иргэд ч хамрагдах боломжтой. Сонирхож байгаа иргэд ХХААХҮЯ-нд бүртгүүлнэ" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.