"Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркын талбай 350 мянган метр квадрат газар байснаас 2015 онд 314 мянга болж багассан. Үүнд улс төрийн нөлөө бүхий хүмүүс болон дарга нараар дамжин олгогдсон. Өнөөдөр бид Шонхор тауэрийг зөвшөөрөл авсан зориулалтын дагуу ашиглахгүй байгаа талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ үүнийг эзэмшдэг ба анх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв барина хэмээн анх газрыг нь авсан байдаг.
Тухайн үед М.Энхболд болон Ц.Сандуй нар зөвшөөрлийг олгосон. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат хийх хэрэгтэй байна хэмээн 601 метр квадрат нэмж авсан.
Энэ байшинд ямар ч ХБИ-нд зориулсан байгууллага байхгүй. Бидний жагсаалын зорилго бол уг объектийг зориулалтын дагуу ашиглаач гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Мөн АТГ-д хүсэлтээ өгнө" гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Иргэд энэ газрын зөвшөөрлийг цуцлах, эсвэл зориулалтын дагуу ашиглахыг шаардаж буй юм.
-
1 цаг 18 мин
-
16 цаг 47 мин
-
20 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин