Замыг нөхөн сэргээх засварлах ажлууд явагдаж байна!
Үйл явдал
/
2021-08-18
Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамд сэтэлгээ хийж уулын үерийн ус зайлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тэгвэл одоогийн байдлаар тус замыг засварлах ажил хийгдэж байна. "Эрдэнэ зам" ХХК-ийн барьж байгуулсан 1.5 км уулын үер зайлуулах далан шуудууг холбосон автозамын ус зайлуулах хоолойг "Замын битүм"ХХК 1,5 м диаметртэй хос байгууламжаар хийж байна. "Говь цамхаг" ХХК мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 36 м3 цементбитон нийлүүллээ.
 
Ус зайлуулах байгууламж хийгдэж дууссанаар уулын үерын уснаас хамгаалах, айл өрх, зам бүтээн байгуулалтад эрсдэлгүй болох юм.
 
Үерийн нөхцөлд болон нөхөн сэргээх засварлах ажилд "Тэлмүүн доной"ХХК, "Жи жи ай"ХХК, Галмөнх"ХХК, "Хүннүгийн Говь ХХК, "Ханбогд аривжих"ХХК, "Дарханговь"ХХК зэрэг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж техникээр дэмжлэг үзүүлж байгаад АОК зүгээс талархал илэрхийлье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.