Б.Баатархүү: Амиа алдсан хосын гурван хүүхдийг асран хамгаалагчид нь өгсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-08-25

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү зочид буудалд гэр бүлийн хоёр хүн амиа алдсан хэрэг, өндрөөс нэг иргэн унасан болон Баян-Өлгий аймагт гарсан хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр 17.30 минутын орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30-32 насны хоёр иргэн боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.

Амь хохирогчид гэр бүлийн харилцаатай, тухайн буудалд хэд хонохдоо өдөр гараад орой ирдэг. Архидан согтуурдаггүй байсныг зочид буудлын ажилчид хэлсэн.  Гэрээслэл бичиж үлдээсэн, өр зээлтэй байсан тухай асуудал яригдаж байгаа. Тиймээс амиа хорлоход хүргэсэн дарамт шахалт байсан эсэхийг нарийн судалж шалгана. Амиа хорлох шалтгаан нөхцөл олон. Мэргэжлийн сэтгэлзүйчид дутуугийн мэдрэмж, сэтгэл гутралтай холбон тайлбарлах нь бий.  Хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.