600 төгрөгөөр нэмэгдсэн БЕНЗИНИЙГ 100 төгрөгөөр бууруулна гэсэн Х.ХЭРЛЭН дарга АРД ТҮМНЭЭ "ДОРОМЖИЛЖЭЭ"!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-08-25

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдээд нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ асуудлыг шийдэх эрх бүхий албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Хишигжаргалын ХЭРЛЭН ус балгасан юм шиг таг чиг. Гэнэт гарч ирсэнээ цэцэрлэгт явахгүй гэж уйлсан хүүхдийг модон чихрээр хуурч байгаа юм шиг “100 төгрөгөөр буулгана” гэж ярьсан ч өнөөг хүртэл буурсангүй хэвээр. Ингэж ард түмнээ ДОРОМЖИЛЖ болдог юм уу...

Бяртай хүмүүсийн татаасаар дээшээ гарч, олон жил дарга даамал хийсэн Х.Хэрлэн гэгчийн үндсэн ажил нь БЕНЗИНИЙ ҮНИЙГ тогтмол барих, үнэ нэмэхгүй байлгах. Гэтэл тэр үндсэн ажлаа хийж чадсангүй. Засгийн газар яагаад энэ эрхэмд хариуцлага тооцож чадахгүй байна вэ...?

Лав л 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ агентлагийн даргын зөөлөн суудалд тухлахдаа гялайж гялтайх, нүдэнд харагдаж гарт баригдах ганц том төсөл, олигтой ажил хийгээгүй. Эсрэгээрээ бензиний үнэ хэд хэдэн удаа нэмэгдчихлээ.

Энэ газрын хийсэн гол ажил ердөө ашигт малтмал олборлодог байгууллагуудаас төлбөр хураамж авах. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг төрийн зөөлөн суудалд шигдэж байгаа энэ мэт ШИМЭГЧ нөхдүүдэд хариуцлага тооцъё!!! Ерөнхий сайдаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.88.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.