“МОНГОЛЫН ТОП-100 ЗАЛУУ” олон нийтийн цахим санал асуулга улс орон даяар эхэллээ
Г.Золбаяр
Үйл явдал
/
2021-08-26
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн хүрээнд “МОНГОЛЫН ТОП-100 ЗАЛУУ” олон нийтийн цахим санал асуулга улс орон даяар явагдаж байна.
Анх 2011 онд Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “МОНГОЛЫН ТОП-90 ЗАЛУУ” цахим санал асуулга зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй. Өдгөө 10 дахь жилийнхээ босгон дээр буюу Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилтэй зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаарай онцлог юм.21 аймаг 9 дүүргийн өсөх ирээдүйтэй, хийж бүтээж байгаа, санал санаачилгатай шилдэг залуучуудын рейтинг тогтоох цахим санал асуулга 2021 оны 08 сарын 25-наас 10 сарын 15-ны хооронд www.topzaluu.mn цахим сайтаар явагдана. “МОНГОЛЫН ТОП-100 ЗАЛУУ” рейтинг тогтоох цахим санал асуулга нь “Ултөрч агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж буй олон нийтийн нээлттэй төсөл юм. Санал асуулгын зорилго нь Монголын залуучуудын амжилт ололтыг дэмжих, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах, бүтээмжийг нь үнэлэхэд оршино.
 
ТА НЭГ НЭР ДЭВШИГЧИД 2 ЦАГ ТУТАМ 1 УДАА САНАЛ ӨГӨХ ЭРХТЭЙ.ХЭРЭВ СЕРВЕРЛҮҮ ХАКЕРДАХ, IP ХАЯГ ӨӨРЧИЛДӨГ ПРОГРАММ ХЭРЭГЛЭН ШУДАРГА БУСААР НЭГ ДОР ОЛОН УДАА САНАЛ ӨГӨХ, ӨГӨХИЙГ ОРОЛДОХ ТОХИОЛДОЛД 24 ЦАГ БЛОКЛОХ, УДАА ДАРАА ДАЙРАЛТ ХИЙВЭЛ ХАСАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭГ АВАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА! Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдож авна уу? Холбоо барих утас: 8088-4848, 8098-4848 И-мэйл хаяг: topzaluumn@gmail.com
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.