Ц.Ганхүүг АВЛИГЫН ХЭРЭГТ ТАТАЖ гэрээс нь их хэмжээний мөнгө хурааж авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-08-27

АТГ-аас ээлжит баривчилгааг явуулж, МАН-ын гишүүн бүхий нэгэн агентлагийн даргыг баривчилжээ. Тодруулбал  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийж, улмаар их хэмжээний мөнгө хурааж авсан тухай эх сурвалж мэдээллээ. 

 Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү  өмнө нь Барилга, хот байгуулалтын яаманд  газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярыг хотын дарга байх үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.