Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа
Үйл явдал
/
2021-09-07

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

 "Өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн Цэцэд хандсан хоёр үндэслэлээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр, судлаачдын хүрээнд хамгийн их яригдаж, хөндөгдөж, маргаж байсан шүүхийн хараат бус, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх, шүүгчдэд хариуцлага тооцдог сахилгын хорооны гишүүдийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал бол эргээд шүүх эрх мэдэлд хараат бус байх уу, хэний гарт байх вэ гэдгийг шийддэг зүйл. Тиймээс өнөөдрийн батлаад байгаа Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг ёсондоон сүүлийн найман сарын хугацаанд өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд хандсан, энэ хууль гацчихсан байгаа. Энэ хуулийг гацаанаас гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа шударга ёсны шүүхийн шинэтгэлийн асуудлыг эхлүүлсэн, цаашид үргэлжилнэ. Хүн биш хууль засагладаг нийгмийг хүсэж байна. Тиймээс шүүхийг томилдог, шүүгчид хариуцлага тооцдог эрхээ Ерөнхийлөгч татгалзаж, УИХ-д очуулж байна. АТГ-ын даргыг УИХ томилдог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад эрхийг нь өгнө. Ингэснээр шүүхийн салбарын шинэчлэлийн ажил эхэлж байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.35.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.