Улаанбаатар хотын 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжсэн талаар мэдээллийг Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өглөө. КОВИД-19-ийн халдвар илэрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэг дээр ямар арга хэмжээ авах талаар БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгүүд 4, 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байгаа.
Сурагчдыг цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор энэ хичээлийн жилийн эхэн үед 5/9 зарчим баримтална. Уг зарчим хэр хугацаанд үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хэрэв байдал хүндэрвэл 4/10 болох тухай судлаачид хэлж буй.
Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа бөгөөд хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон байна.
Өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэлжээ.
-
7 цаг 55 мин
-
11 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин