Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2021-09-07
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.
 
Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ.
 
Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд тал тал тийш хуваарилагдан цэцэрлэгт хамрагддаг байсан бол өдгөө тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
 
Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж.
 
Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 оны үед баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлага байгааг тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.