Хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яамны С.Наранцогттой ЗОДООН ЭХЛҮҮЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-08

Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудал гэж толгойны өвчин бий. Ажил хийх хүнд арга олддог, хийхгүй нэгэнд шалтаг олддог гэж үгтэй. Яг ийм жишгээр “ХОТЫН ДАРГА БУСАД РУУ ЧУЛУУ ШИДЭЭД” эхлэв бололтой. Тэрбээр нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал дээр “Тендер гэж нэг асуудал байна. Үүнийг одоо яах вэ. 30 автобусны тендер зарлаад шалгарсан компанийг буцаасан байх юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт гэж нөхөр дөрөв дэх компанийг нь шалгаруул гэдэг албан бичиг явуулсан. Хэрэв үүнийг шалгаруулахгйү бол АТГ- руу бичиг явуулна гэсэн. Тендерийг дандаа ингэж завааруулдаг. Хотын хөгжилд гай болж байна. Гай нар. Эрх мэдэлд дулдуйдагч нар.шуналтангууд. Автобус шатвал Наранцогт хариуцлага хүлээх үү, Сангийн яам хариуцах уу... Үгүй ш дээ. Одоо ахиад 500 орчим автобус орулуж ирнэ. Ахиад хэд дахин гацаана. Санхүү мөнгөний дур тавилт хийх гэж байна. Угаасаа дээр нь ингэж завааруулдаг юм байна. Манай нийслэлийнхэн ямар ч хамаагүй шүү. Одоо ирэх 532 автобусыг болохгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулахаас” хэмээсэн юм.

Харин түүний энэ мэдэгдлийн хариуд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хариу тайлбар хийлээ. Тэдний зүгээс “Хотын дарга Д.Сумъяабазар миний болон яамны нэр хүндэд баримтгүйгээр халдаж байна.  Манай яамнаас нэг ч бичиг АТГ-т өгөөгүй болон тендертэй холбоотой албан бичиг өгөөгүй. Автобус оруулж ирэх тендерт долоон компани оролцсон. Сүлдэрхан минералс” ХХК шалгарсан" гэлээ. Ингэснээр Хотын дарга, нохой зодоонч Д.Сумъяабазар өөрийн дургүй хүмүүсээ эхнээс нь амлаж, нэр хүндээрээ далайлган айлган сүрдүүлэх гэсэн оролдлого хийж буй бололтой. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын яриагаар бол "Хотын дарга илт үндэслэлгүй ГҮТГЭЛЭГ хийж, бусдын нэр хүндэд халдаж байгаа" ГЭЛЭЭ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.