
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ны дотор Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хотын захиргааны хэчнээн байгууллага эхний ээлжинд нүүх вэ?
-Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж ажиллана.
-Яармагийн замын түгжрэл улам нэмэгдэх асуудлыг тооцсон уу?
-Яармагт төлөвлөлтийн алдаа гарсан нь үнэн. Замын түгжрэл, ачааллыг нэмэхгүйн тулд цагийн хуваарийн зохион байгуулалт хийх тухай хамгийн түрүүнд яригдаж байна.
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөж байна. нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусах юм.
-Нийслэлийн Засаг захиргааны байруудыг ямар зориулалтаар ашиглах вэ?
-Хангарьд ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн.
-Хангарьд ордныг ямар үнээр худалдахаар төлөвлөсөн бэ?
-Хоёр жилийн өмнө анхны үнэлгээ өнгөрсөн жил тэрбум төгрөгөөр тогтсон. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэлээ.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24