Үйл явдал
/
2021-09-02
Хойч ирээдүйн төлөө цаг наргүй зүтгэж яваа сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, үе үеийн ахмад багш нар, сурч мэдэхийн төлөө тэмүүлж байгаа сурагч хүүхдүүд, боловсролын үйл ажиллагааг дэмжиж, сургууль хамт олонтой хамтран ажиллаж байдаг эцэг эхчүүд та бүхэндээ Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 дахь хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газар хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан.
 
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч бүтэн хоёр жил анги хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзалгүй, нийгмийн амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрх ашгийг, ирээдүйг бид бодолцох хэрэгтэй.
 
Ирээдүй хойч үеийнхээ эрсдэлгүй байдлын төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа хичээцгээе.
Та бүхний үйлс өөдрөг байж, номын цагаан буян хурах болтугай.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.