Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Үйл явдал
/
2021-09-09
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж буй иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үргэлжилж байна.

 

Тус хороонд харьяалагдах 31 гудамжинд 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийн, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

 

Иргэд “Таван толгой түлш” ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар мэдээлэл авах, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.