Онлайн бүртгэлийн үйлчилгээ
Үйл явдал
/
2021-09-08

Гадаадад болон Монгол Улсад оршин суугаа иргэд банкны салбарт очилгүйгээр онлайнаар интернэт банканд бүртгүүлж, шинээр харилцагч болох, данс нээх болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломжтой.

Үйлчилгээний эрх: Интернэт банк, Смарт банк, SocialPay үйлчилгээний эрх нээгдэнэ.

Авах боломжтой үйлчилгээ:

  • Харилцах, хадгаламжийн данс нээх
  • Карт захиалах
  • Хэрэглээний төлбөр төлөх
  • Гадаад, дотоод гүйлгээ хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Өдрийн гүйлгээний лимит:

  • Интернэт банк – 3 сая төгрөг
  • Смарт банк – 3 сая төгрөг
  • SocialPay – 1 сая төгрөг

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Монголд байгаа иргэн:

  1. Egolomt.mn вэб хуудсаар нэвтрэн БҮРТГҮҮЛЭХ” товч дээр дарж бүртгүүлнэ.
  2. Онлайнаар бүртгүүлснээс хойш 3 сарын дотор өөрт ойр Голомт банкны салбарт хандан үйлчилгээний гэрээг нэг удаа байгуулах шаардлагатайг анхаарна уу.

Гадаадад байгаа иргэн:

  1. Egolomt.mn вэб хуудсаар нэвтрэн БҮРТГҮҮЛЭХ” товч дээр дарж бүртгүүлнэ.
  2. Хэрэв та гадаадад байгаа бол онлайнаар бүртгүүлснээс хойш 3 сарын дотор доорх материалуудыг шуудангаар илгээх эсвэл итгэмжлэлээр салбарт гэрээ байгуулах шаардлагатайг анхаарна уу.
  3. Шуудангаар доорх материалуудыг илгээхдээ МУЭСЯ болон Консулын газрын нотариатчийн үүргийг гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнаар гэрчлүүлэн илгээнэ. МУЭСЯ болон Консулын газар байхгүй бол тухайн улсын нотариатаар гэрчлүүлэн, Апостил гэрчилгээний хамт шуудангаар илгээнэ. Үүнд:
  • Бичиг баримтын хуулбар
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /татаж авах/
  • Дижитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээ /татаж авах/
  • Харилцагчаар бүртгүүлэх анкет – Иргэн /татаж авах/

Шуудангаар материал хүлээн авах хаяг: Голомт банкны Төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар 15160, Монгол улс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.