Монгол Улс нь одоогоор АНУ, Япон Улс, БНЭУ-тай “Стратегийн түншлэл”-ийн, харин БНХАУ, ОХУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай.
БНСУ-ын өдөр тутмын “Korea JoongAng Daily” сонинд энэхүү уулзалтын талаар мэдээлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөс хойших төрийн тэргүүн нарын анхны уулзалт бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд Сөүлд хүрэлцэн ирэх үеэр мөн уулзаж байсныг дурджээ.
Цахим уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улс нь БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-ын гол түнш хэмээн онцолсон байна.
Ийнхүү хоёр улсын Төрийн тэргүүн нар хамтарсан тунхаглал гаргаснаар “Улаанбаатар ба дагуул хот” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх, 10 аймгийн төвийн дулааны цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, экспортыг дэмжих, ЖДҮ болон гарааны бизнесийн чиглэлээр мэргэжилтэн солилцож, солонгос технологийг нэвтрүүлэх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, шар шороон шуурганы эсрэг “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.
Эх сурвалж:
-
1 цаг 37 мин
-
5 цаг 21 мин
-
Өчигдөр 16 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин