"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 7, 8 дугаар сарын онцлох ажлууд

- 7 дугаар сард нийт 232,841.48 тонн нүүрс олборлож 217,000 тонн нүүрс борлуулсан. Мөн 193 тээврийн компанийн 2586 тээврийн хэрэгсэл ачилтад орсон байна.
- Цанхи, Бортээгийн хэсгийн ашиглалтын болон нарийвчилсан хайгуулын 2022 оны төлөвлөгөөг боловсруулж дууслаа.
- Тавантолгойн ордын нийт цооногуудын дата мэдээллийг засварлан боловсруулж блок модельд бэлтгэв.
- A6-20 Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөчлөг урсгалт конвейерийн системийг уурхайд нэвтрүүлэх ажлын хүрээнд урьдчилсан FEED, ТЭЗҮ-г гүйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулж дууслаа.
- Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн санхүүжилтийн гэрээг байгуулав.
- Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууслаа.
- Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
- Тавантолгой Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн урьдчилсан зураг төсөл /FEED/-ийн үндсэн тайлан батлагдаж, 276 ширхэг үйлдвэрийн зураг, 1,800 орчим хуудас хавсралт материал, нийтдээ 2200 хуудастай материалуудыг хүлээн авлаа.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн веб сайтад байгууллагын бүтэц, удирдлагын баг, менежментийн баг гэсэн цэсийг шинээр үүсгэн удирдлагын болон менежментийн багийн гишүүдийн анкетийг байршууллаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
- “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилтнууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аянд нэгдлээ. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид, уурхайчдын зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчилж буй "ЗҮРХ МАРТАХГҮЙ" төсөлд нэгдэж 150 сая төгрөгийг хандивлалаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.246.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24