Бугын илийг нутагшуулах ажлыг гардан гүйцэтгэсэн оюутан С.Чулуунцэцэгт сургалтын тэтгэлэгийн батламж гардуулав
Үйл явдал
/
2021-09-12
Өмнөговь аймагт бугын илийг нутагшуулах ажлыг гардан гүйцэтгэсэн ХААИС-ийн оюутан Сайн-Алдарын Чулуунцэцэгт сургалтын төлбөрийн тэтгэлэгийн батламжийг гардууллаа.
 
 
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баруунсайхан ууланд бугын илийг нутагшуулах ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Авралын эрэлд ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
Хустайн Байгалийн цогцолборт газар 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс илийг барьж, тэжээх ажлыг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат ХААИС-ийн оюутан С.Чулуунцэцэг хариуцан ажиллаж, Баруун сайхан ууланд авчран нутагшуулж байна. Анх илийг барихад 7 ил нь ам, хүйс, туурайн салаандаа өттэй ирснийг цэвэрлэж, шархыг нь эмчилж аварчээ.
 
 
Говь нутагт халиун бугын илийг нутагшуулах, бугын тоо толгойг өсгөж үржүүлэх, авран хамгаалах ажилд гар бие оролцсон оюутан С.Чулуунцэцэг нь Өмнөговь аймгийн анхны буга судлаачаар мэргэших зорилго өвөрлөн дадлага туршлага хуримтлуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.82.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.