Уурхайчид сайн дураараа цусаа хандивлалаа
Үйл явдал
/
2021-09-14

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын баг Багануур ХК-д ажиллаж, уурхайчид сайн дураараа цусаа бэлэглэх аяныг зохион байгууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цусны нөөц багасч байгаа энэ үед “Нэг уурхайчин гурван хүнд амьдрал бэлэглэнэ” уриатайгаар Багануур компанийн уурхайчид цусаа өгч, амьдрал бэлэглэх аянд 3 дахь жилдээ идэвхи санаачлагатай оролцлоо. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зүгээс “Эрдэнэт хүний амийг аврах их үйлст хувь нэмрээ оруулж, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлсэн уурхайчиддаа талархал илэрхийлсэн” юм.

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.