Арбидол" эмийг ЭМЧИЛГЭЭНЭЭС бүрэн хасчээ
Үйл явдал
/
2021-09-14

 Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм холбоо"-ны гүйцэтгэх захирал И.Балжинням: 

-Цар тахлын үед ганц Арбидол ч биш, олон төрлийн эмийг хэрэглэж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн үед нэн тэргүүнд Арбидолыг зөвлөж байсан. Өнгөрсөн хавар уг эм өндөр үнэтэй байгааг шүүмжилж, шуугиан болсон. Ингээд үнийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч эхэлсэн. Энэ хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, 1,6 жилийн хугацаатайгаар Арбидол эм импортлох аж ахуй нэгжүүд шалгарсан. Нийтдээ зургаан аж ахуй нэгж 3,9 тэрбум төгрөгийн Арбидол эмийн нөөц бүрдүүлээд байна. Мөн дээр нь 7 тэрбум төгрөгийн гэрээ хийгээд эхнээсээ наашаа ачуулж байхад уг эмийг эмчилгээний стандартаас хаслаа.

Тендерт шалгарсан зургаан аж ахуй нэгж нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирох нь. Цар тахлаас үүдэж эдийн засаг хүндэрч байгаа үед 10 гаруй тэрбум төгрөг бол асар их мөнгө юм.

Бид өмнө sars cov-2 -н эсрэг ӨВӨРМӨЦ эмчилгээнд арбидолыг оруулж явсан бөгөөд энэ удаагийн эмчилгээ, оношилгооны түр заавраас АРБИДОЛ эмчилгээг засаад

  1. Томуу
  2. 2. Томуу төст өвчин
  3. 3. Короновирусын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэхээр оруулсан
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.