Ханбогд сумыг "Ухаалаг, ногоон загвар" хот болгон хөгжүүлнэ
Үйл явдал
/
2021-09-19
Барилга, хот байгуулалтын яам болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг “N.A.P групп” компани боловсруулж байгаа юм. Барилга, хот байгуулалтын сайд болон яамны холбогдох газрын дарга нар, мөн Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институт, Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, Эрдэнэс Оюутолгой компанийн төлөөллүүд болоод төсөл боловсруулагч байгууллагын төлөөллүүд оролцсон уулзалт болж, Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн тодотголын талаар зөвшилцөв.
 
 
Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих компактны “УХААЛАГ, НОГООН ЗАГВАР” хот болгон хөгжүүлэхээр Хот төлөвлөлтийн концепцийг дэвшүүлсэн талаараа “N.A.P групп” ХХК-ийн захирал М. Уянга танилцууллаа.
 
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дээрх төлөвлөлтийн тодотголыг улам боловсронгуй болгох, бусад жишиг болсон сумдын жишгээр төлөвлөх чиглэлийг үүрэг болгов.
 
Барилга, хот байгуулалтын яам
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.