Булган аймгийн Хутаг-Өндөр сумын боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2021-09-25
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Хутаг-Өндөр сумын хэмжээнд дотуур байранд амьдрах шаардлагатай малчин өрхийн 337 сурагч байдаг боловч багтаамжаасаа хамааран 100 гаруй хүүхэд дотуур байранд хамрагдаж байна.
 
Үлдсэн 200 хүүхэд сумын төвд байдаг ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдарч хичээл сургуульдаа хамрагдаж байгааг харгалзан ирэх 2022 оны Улсын төсөвт тусгаж дотуур байрны асуудлыг шийдвэрлэнэ.
 
Тус сум цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй. Энэ хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулсан байна. 1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ цэцэрлэг баригдаж байгаа боловч санхүүжилт дутсаныг ирэх онд бүрэн шийдвэрлэж өгнө.
 
Мөн малчдын хүүхдүүдийг явуулын цэцэрлэгт хамруулах зорилгоор 2 гэр бүхий 1 багц гэр цэцэрлэг, сургуульд 500 ном олгохоор шийдвэрлэлээ.
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.