Төмс, хүнсний ногооны хураалт 47.9-48.4 хувийн явцтай байна
Үйл явдал
/
2021-09-25

Өнөөдрийн байдлаар 33.5 мянган га талбайг ангилан хадаж, 38.8 мянган га-гаас 59.4 мянган  тонн үр тариа, үүнээс 36.1 мянган  га-гаас 54.9 мянган  тонн улаанбуудай, 9.8 мянган га-гаас 88.8 мянган тонн төмс, 4.5 мянган га-гаас 52.9 мянган тонн хүнсний ногоо, 7.2 мянган  га-гаас 19.9 мянган тонн тэжээлийн ургамал, 8 мянган га-гаас 5.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 9.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 47.9-48.4 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

2021 онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Орон нутагт А-80, 92 авто бензиний хомсдол үүсээд байгаа бөгөөд улаанбуудайн борлуулалт эхэлж, гурилын үйлдвэрүүд 6.0 мянган тонн буудай татан авсан мэдээтэй байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1725 цэрэг, 1783 оюутан, 6677 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10185 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац (цн)     

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

402645

38810

9.6

15.3

59564

2

Төмс

19886

9821

48.4

 90.5

88870

3

Хүнсний ногоо

9411

     4508

47.9

 117.4

52941

4

Тэжээл

111004

     7286

8.1

27.4

       19994

5

Тосны ургамал

99551

8093

5.9

     7.3

        5923

 

2021 оны 09 дүгээр сарын 23-нөөс 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.234.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.